Архив, бичиг хэргийн ажилтнууд “Үндэсний бичгээр цахим бичвэр боловсруулах арга зүй” сэдэвт сургалтад хамрагдаж байна



Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс Ховд аймгийн төрийн байгууллагуудын архив, бичиг хэргийн ажилтнуудад “Үндэсний бичгээр цахим бичвэр боловсруулах арга зүй” сэдэвт сургалт зохион байгуулж байна.



Монгол хэлний тухай хуулийн 11.1.2-т заасан үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, зохих бэлтгэл хангасны үндсэн дээр төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулахаар заасан. 



Тус хуулийн хэрэгжилтийн хүрээнд Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс Үндэсний статистикийн хороотой хамтран Төрийн албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэг тодорхойлох судалгааг 2021 онд улс орон даяар явуулсан байна. 
Уг судалгааны дүнд тулгуурлан, ХБҮЗ-ийн ажлын албанаас Булган, Дорнод, Хэнтий, Говь-Алтай, Сүхбаатар, Баянхонгор, Төв, Өмнөговь, Завхан, Хөвсгөл, Ховд  аймагт ажиллаж, төрийн байгууллагын архив бичиг хэргийн ажилтнуудад үндэсний бичгээр цахим бичвэр боловсруулах сургалт зохион байгуулж байна. 
Мөн Ховд аймгийн хэлний бодлогын салбар зөвлөлийн үйл ажиллагаа, Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийн байдалтай танилцаж, аймгийн биет бус өв тээгчидтэй уулзан, аман уламжлалыг баримтжуулах ажлуудыг зохион байгуулах юм.

ВИДЕО:






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ