Коронавирусний халдварын нөхцөл байдлаас шалтгаалан аймгийн аварга малчид, тариаланчдын шагналыг сар шинийн босгон дээр гардуулахгүй



Ховд аймгийн хөдөө аж ахуйн салбарт амжилттай ажиллаж буй малчин өрх, саальчин, тариаланчдыг жил бүр шалгаруулж, урамшуулдаг. Энэхүү уламжлалын дагуу тус салбарын мэргэжилтнүүд зохих журам, тодорхой шалгуур үзүүлэлтээр үнэлгээ хийж, 100 гаруй хүнийг аваргаар тодруулжээ. 

Тодруулбал, аймгийн хошой аварга малчин өрх 11, аварга малчин өрх 77 тодорсон байна. Түүнчлэн аймгийн аварга тариаланч 9, саальчин 7 хүний нэрс албан ёсоор тодорлоо. Аваргуудын шагналыг жил бүр сар шинийн босгон дээр гардуулдаг байсан. Тэгвэл сүүлийн жилүүдэд Коронавирусний халдварын нөхцөл байдлаас шалтгаалан уламжлалын дагуу гардуулах боломжгүй байгаа юм. Юутай ч сар шинийн баярын дараа албан ёсоор гардуулахаар төлөвлөж байна. Одоогоор аймгийн аваргуудын шагнал гардуулах үйл ажиллагааны хуваарь, хугацаа хараахан тодорхой болоогүй байна.




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ