-Аргын тооллын 6 сарын 17. Баасан (Сугар) гараг (2022)



-Аргын тооллын 6 сарын 17. Баасан (Сугар) гараг (2022)
-Билгийн тооллын 18, цагаагчин үхэр, яруу эгшигт-21 од, суудал уул, мэнгэ 6 цагаан, шидийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:52-20:53.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Хүний сүлд алга, бөгс, хасанд, гэрийн сүлд өрх, цонхонд орших болой.
-Үс бүү засуул эд, малын гарлагатай тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Тахиа, могой, үхэр, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Аливаасанаж бодсон зөв ажил үйлс сэтгэлчлэн бүтмүй. Өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөх, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, замд явахад муу.Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ