Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн бүтээн байгуулалтын ажил 20 орчим хувьтай явагдаж байна

May be an image of one or more people and text that says

Аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр өчигдөр (2025.11.03) Эрдэнэбүрэнгийн Усан цахилгаан станцын төслийн талбай, барилга угсралтын ажлын явцтай газар дээр нь танилцлаа.

90МВт-ын суурилагдсан хүчин чадалтай Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн талбайд өнөөдрийн байдлаар дотоодын 110 хүн, гадаадын 120 хүн ажиллаж, төслийн барилгын ажил 18 хувьтай явагдаж байна.

May be an image of oil refinery and text that says

Цаашид Усан цахилгаан станцын барилга угсралтын ажлын үед 800–1000 хүн түр ажлын байраар, ашиглалтад орсны дараа 60–80 хүн байнгын ажлын байраар хангагдах боломжтой юм.

Төслийн гүйцэтгэгчээр “Пауэр чайна-Пауэр чайна чэнгду” компанийн түншлэл ажиллаж байна.

No photo description available.

Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр:

-Тухайн төсөлд ажиллаж байгаа орон нутгийн ажилчдын цалинг нэмэгдүүлэх,
-Орон нутгийн компани аж ахуйн нэгжүүдтэй нээлттэй хамтран ажиллах,
-Гаалийн баталгаат агуулах байгуулах зэрэг асуудлуудаар хамтран ажиллахаар төслийн багийнхантай санал солилцлоо.

No photo description available.

No photo description available.


ЭХ СУРВАЛЖ:ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ