Аймгийн ИТХ

Олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулав

Иргэдийн санал, хүсэлтийг сонсож, татвар, хураамжийн хэмжээнд оруулах өөрчлөлтийн талаар олон нийтэд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.Хэлэлцүүлгээр:- Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээнд өөрчлөлт оруулах- Үл хөдлөх хөрөнгийн татварын хувь хэмжээнд өөрчлөлт оруулах- Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хэмжээнд өөрчлөлт оруулах асуудлыг тус тус хэлэлцэв.Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас аймгийн Засаг даргын Тамгын газар, Татварын газар, Автотээврийн төвтэй хамтран ө
9/22/2026

Зэрэг сумын Бураа багийн иргэн, өндөр настан М.Цэрэндорж гуайд төрийн дээд одон хүртээв

Улсын тэргүүний Зэрэг сумын Бураа багийн иргэн, өндөр настан М.Цэрэндорж гуай "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-оор энгэрээ мялаалаа. М.Цэрэндорж гуай 1956 онд тус сумын "Хөдөлмөр" нэгдэлд "Барилгачин", 1961 оноос мужаан, дархан хийж байгаад 1964 онд цэргийн албанд татагджээ. 1967 онд халагдаж ирээд 1990 он хүртэл тасралтгүй 34 жил дархан, мужаанаар ажилласан байна. Энэ хугацаанд буюу 1971 онд мужааны IV зэрэг авчээ. 1990-1991 онд Ардын хурлын депутатаар сонгогдон ажиллаж б
9/21/2026

“Хэлмэгдэгчдийн хөшөө”-нд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэв

Өнөөдөр /2026.09.10/ улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн гэгээн дурсгалыг хүндэтгэн дурсах өдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан “Хэлмэгдэгчдийн хөшөө”-нд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэв. Арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд Д.Батлут, аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр, Засаг дарга М.Амарсанаа болон бусад удирдлага, алба хаагчид, хэлмэгдэгчдийн үр хүүхдүүд, ач зээ нарын төлөөлөл оролцлоо. 
9/10/2026

ХОВД АЙМАГ:Аймгийн ИТХ-ын X хуралдаан эхэллээ

Ээлжит хуралдааныг аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр нээж үг хэлсний дараа Монгол улсын төрийн дуулал эгшиглүүлэв. Мал, амьтны гоц халдварт САТ-1 хэвшлийн шүлхий өвчний тархалт, хорио цээрийн дэглэмтэй холбогдуулан энэ удаагийн хуралдааныг танхим болон цахимаар хослуулан зохион байгуулж байна. Хуралдаанд нийт 41 төлөөлөгч оролцохоос 15 нь танхимаар, долоо нь цахимаар оролцож 53.6 хувийн ирцтэй байна. МАН-ын бүлгээс энэ удаагийн хуралдаанд нэг ч төлөөлөгч ирсэнгүй.Энэ удаагийн хуралдаанаар
7/6/2026

ХОВД АЙМАГ:Аймгийн ИТХ-ын X хуралдаан 14:00 цаг хүртэл хойшиллоо

Өнөөдөр /2026.06.26/ 09:00 цагт аймгийн ИТХ-ын X хуралдааныг хуралдуулахаар зарласан. Цаг үеийн нөхцөл байдлын улмаас танхим болон цахим хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Хуралдаанд Ардчилсан намын бүлгээс 16 төлөөлөгч оролцсон бол МАН-ын бүлгээс нэг ч төлөөлөгч ирсэнгүй. Ирц бүрдээгүй учраас хуралдааныг өнөөдрийн 14:00 цаг хүртэл түр хойшлууллаа.
6/26/2026

Өнөөдөр: “ХҮҮХДИЙГ ЗОДОЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ ОЛОН УЛСЫН ӨДӨР”

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 30 “ХҮҮХДИЙГ ЗОДОЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ ОЛОН УЛСЫН ӨДӨР”. Хүүхдийг бие махбод болон сэтгэл санааны шийтгэлгүйгээр, эерэг аргаар хүмүүжүүлэх нийгмийн хандлагыг төлөвшүүлэх зорилгоор Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас “Хүүхэд бүрт хайр” нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулав.Арга хэмжээнд томчуудын төлөөлөл болсон 200 орчим хүн оролцлоо. Тэд: -“Чимээгүй хашгираан” -“Хүүхдийн дуу хоолой-амлалт-хариуцлага” -“Хайр дүүрэн” гэсэн гурван
4/30/2026

"ЧАДВАРЛАГ ЭМЧ, МЭРГЭЖИЛТЭН” дэд хөтөлбөрийн шилдгүүд тодорлоо

Дэлхийн эмч нарын өдөр, аймгийн ИТХ-ын 05 дугаар тогтоолын “80+” төсөл, арга хэмжээний хүрээнд “ЧАДВАРЛАГ ЭМЧ, МЭРГЭЖИЛТЭН”-ийг дэмжих, урамшуулах журмын дагуу шалгарсан “Чадварлаг эмч”-ийн шагналыг аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр, аймгийн Засаг дарга М.Амарсанаа, Засаг даргын орлогч М.Баярт, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Ариунтөмөр, төлөөлөгч Ц.Гэрэлт-Од болон салбарын удирдлагууд  өчигдөр (2026.03.28) гардуулан өгч, баяр хүргэлээ.“ЧАДВАРЛАГ ЭМЧ”-ээр есөн эмчийг шалгаруулж тус бүр 30 сая төгрө
3/29/2026

Хүүхдийн байгууллагын ахмад ажилтан П.Дулмаахүү, Г.Бямбадорж нар төрийн дээд одон хүртлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ховд аймгийн Хүүхдийн байгууллагад 24 жил ажилласан П.Дулмаахүүг "Алтангадас одон"-оор, мөн 20 жил ажилласан Г.Бямбадоржийг "Хөдөлмөрийн хүндэт" медалиар шагнасныг аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр өчигдөр /2026.02.27/ гардуулан өгч, баяр хүргэлээ.П.Дулмаахүү нь:1979-1982 онд Буянт сум дахь ХАА-н эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний туслах ажилтан, 1982-1990 онд аймгийн Бараа баазад бичээч, 1995 оноос 2019 он хүртэл аймгийн Хүүхдийн төлөө х
2/28/2026

Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын зарим алба хаагчид Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөжээ

Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын шүүгчийн туслах Гантулгын Сүнжидмаа, Ховд аймгийн Булган сум дахь шүүхийн Тамгын газрын шүүгчийн туслах Дамираны Батчимэг нар Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө. Өнөөдөр /2026.01.13/ Ховд аймгийн шүүхийн байранд зохион байгуулсан "Тангараг өргөх ёслолын ажиллагаа"-нд тус шүүхийн шүүгч, ажилтнууд болон гэр бүлийнхэн нь оролцож төрийн жинхэнэ албан хаагчийн тангаргаа өргөсөн шүүгчийн туслах Г.Сүнжидмаа, Д.Батчимэг нарт баяр хүргэн, ажлын
1/13/2026

Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаанд Мөст сумын харьяат аймгийн арслан Ц.Адъяа түрүүллээ

Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдааныг өчигдөр /2026.01.12/ аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Үндэсний бөхийн холбоо, Биеийн тамир спортын газар хамтран зохион байгуулав. Энэ удаагийн барилдаанд хүчит 64 бөх зодоглон, эр бяр, уран мэхээ уралдуулан барилдсанаас Мөст сумын харьяат, аймгийн арслан Ц.Адъяа түрүүлж, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын харьяат, аймгийн арслан М.Аманбек үзүүрлэн, Үенч сумын харьяат, аймгийн заан
1/13/2026
Ховдын мэдээ