Ховд аймгийн баяр наадмаар 128 бөх барилдав

May be an image of text

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, аймгийн баяр наадмын хүчит бөхийн барилдаан /цол олгох/ боллоо. 

May be an image of one or more people and text

Барилдаанд аймаг, сумын цолтой 128 бөх оролцсоноос Мөст сумын харьяат, аймгийн арслан Цэвээнпүрэвийн Төмөрцоож түрүүлж, чимэг нэмж “Аймгийн хурц арслан” боллоо.

May be an image of hat and text

Харин Манхан сумын харьяат, сумын заан Болдоогийн Хүрэл-Эрдэнэ үзүүрлэн, “Аймгийн заан” цол хүртэв.

No photo description available.

Мөн их шөвөгт Дарви сумын харьяат аймгийн арслан Б.Тайван, Мөст сумын харьяат аймгийн арслан М.Баяржавхлан нар шалгарлаа. 

No photo description available.

Энэ удаагийн барилдаанд Архангай, Булган, Баянхонгор, Өмнөговь, Дархан-Уул зэрэг 10 гаруй аймгаас бөхчүүд хүрэлцэн ирж хүч сорьсон байна. Нийт оролцогчдоос 73 нь аймгийн цолтой, 54 нь сумын цолтой бөх байсан нь барилдааны өндөр чансааг илтгэж байв. 

May be an image of text

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ