Халхын Эрхэмбаяр Монгол Улсын “УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН” цол хүртлээ.

May be an image of text

Ховд аймгийн Хөгжимт драмын театрын ахмад уран бүтээлч, ерөнхий хормейстр, хөгжмийн зохиолч, найрал дууны багш Халхын Эрхэмбаяр Монгол Улсын “УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН” цол хүртлээ. Шагналыг Улсын их хурлын дэд дарга Б.Пүрэвдорж ёслол төгөлдөр гардуулан өгч, баяр хүргэлээ.

Х.Эрхэмбаяр нь 1979 онд Улаанбаатар хотод Багшийн сургуулийг төгссөнөөс хойш өнөөдрийг хүртэл 47 жил урлагт зүтгэж, ажил амьдралаа холбон, уран бүтээлээ туурвиж, залуу хойч үеээ бэлтгэн сургах, үлгэрлэн дагуулах, өвлүүлэн уламжлуулах, Архангай аймаг, Ховд аймгийн Хөгжимт драмын театруудыг уран сайхны бодлого, удирдлагаар хангах үйлсэд хоёргүй сэтгэлээ зориулан ажилласан хөдөлмөр зүтгэлээ төр засагтаа өндөрөөр үнэлүүлж ийнхүү Монгол улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол тэмдэгээр шагнагдаж байна.

May be an image of one or more people and text
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ