
Ховд аймгийн баяр наадмын шагайн харвааны тэмцээний шилдгүүд тодорч, шагналаа өнөөдөр /2026.08.02/ гардан авлаа.
Өсвөрийн цуваа харвааны төрөлд:
- Прогресс сургуулийн сурагч, Өсвөрийн Алтан Аргай багийн харваач М.Оргил 19 оноогоор тэргүүн байрт шалгарлаа.
-Прогресс сургуулийн сурагч, Өсвөрийн Алтан Аргай багийн харваач Х.Дүүрэнбаяр 18 оноогоор дэд байр
-Прогресс сургуулийн сурагч, Шонхорууд багийн харваач С.Наранхүү 17 оноогоор гуравдугаар байр
-Нэгдүгээр сургуулийн сурагч, Ижил Алтай багийн харваач Ж.Билгүүн 17 оноогоор тусгай байрт тус тус шалгарав.
Насанд хүрэгчдийн цуваа харваанд:
-Тэргүүн байрт "Буянт голын мэргэд" үндэсний шагайн харвааны холбоо, "Хос Алтай" багийн харваач, аймгийн гоц мэргэн Г.Тэмүүлэн
-Дэд байрт "Буянт голын мэргэд" үндэсний шагайн харвааны холбоо, Ховд аймгийн Цагдаагийн газрын "Шонхорууд" багийн харваач, аймгийн гоц мэргэн Л.Дугар
-Гуравдугаар байрт Өмнөговь аймгийн харьяат, спортын дэд мастер Н.Цагаанхишиг
-Дөрөвдүгээр байрт "Буянт голын мэргэд" үндэсний шагайн харвааны холбоо, "Оч" багийн харваач, аймгийн гоц мэргэн н.Галбаяр
-Тавдугаар байрт "Буянт голын мэргэд" үндэсний шагайн харвааны холбоо, Ховд аймгийн Цагдаагийн газрын "Шонхорууд" багийн харваач, аймгийн гоц мэргэн Д.Мягмартулга нар тус тус шалгарлаа.
Үндэсний шагайн харвааны багийн төрөлд:
-Тэргүүн байрт Ховд аймгийн Манхан сумын харьяат, аймгийн гоц мэргэн Г.Тэмүүлэн ахлагчтай "Хос Алтай" баг
-Дэд байрт Ховд аймгийн Алтай сумын харьяат, аймгийн гоц мэргэн И.Эрдэнэжаргал ахлагчтай Зэвсэгт хүчний 123-р ангийн "Соёмбо" баг
-Гуравдугаар байрт Ховд аймгийн Мянгад сумын харьяат, сумын мэргэн Н.Одбаяр ахлагчтай Ховд аймгийн Залуу багш нарын холбооны "Уулсын мэргэд" баг
-Тусгай байрт Ховд аймгийн Чандмань сумын харьяат, аймгийн гоц мэргэн Г.Хадбаатар халагчтай "Ижил алтай" баг тус тус шалгарлаа.
Шилдэг харваачдын шагналыг орон нутгийн удирдлагууд гардуулан өгч, баяр хүргэв.
