
Аргын тооллын 8 сарын 3. Даваа (Сумьяа) гараг (2026)-Зуны адаг хөхөгчин хонь сарын 20, жил өдөр шарагчин тахиа, мэнгэ 1 цагаан, суудал шороо, од могойг хүлэгч-25, рашаан барилдлагат. Овоо тахих, лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:31-20:25.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул өлсөж ундаасах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үхэр, могой, тахиа, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай жилтнээ сөрөг муу.
-Нохой жилтний сүлд гараг.
-Хүний сүлд дал, мөр, хүйс, дотор шагайнд, гэрийн сүлд туурга, хананд орших болой.
-Билгийн өдрийн үр: Эд, мал худалдан авах, өгөх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, газар хагалах, тариа ногоо тарих, малын үс, ноос хяргахад сайн. Үс засуулах, бэрийн үйл, замд явахад муу.
-Гарагийн өдрийн үр: Хишиг даллага авах, бурхан сахиус, лус ба тэнгэр тахих, багш шавь болох, эм найруулах, хөрөнгө исгэх, архи нэрэх, сүм хийд босгох, хурим хийх, бэрийн үйл, мал номхруулж, уналга эдэлгээнд сургах, мал хөнгөлөх, газар хагалах, тариа ногоо тарих, гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, сан тавих, зам мөр гаргах, хот байгуулахад сайн. Эхэлж ном сонсох, нүүдэл хийх, хол замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, мал гаргах, шарил шатаах, өмнө зүгт явахад муу.
-Жил өдрийн үр: Мэргэ төлгө тавих, арилжаа наймаа хийх, эм найруулахад сайн. Үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, хурим хийх, гуйлга гуйхад муу.
-Мэнгэний өдрийн үр: Угаалга үйлдэх, бурхан, луст залбирах, тахихад сайн. Нялхасыг хөлд оруулах, гадагш явуулахад муу.
-Суудалын өдрийн үр: Газрын үүд боох, мод хатгах, зүүн тийш явах, тангараг няцах, тотгор дарахад сайн. Суурь тавих, үхэгсдийн үйл, угаал, залбирах талбих, өс дарахад муу.
-Барилдлагын өдрийн үр: Насны хүчийг арвижуулах, багш шавь болох, хишгийн даллага авах, эм найруулах, усан засал, садан бололцох, худалдаа наймаа үүсгэх зэрэг дэлгэрүүлэх үйлсэд сайн.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.