
Шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр
/2026.08.11/ Ховд аймагт ажиллав.
Монгол Улсын Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгавар, Шадар сайдын 3 дугаар албан даалгаврын хэрэгжилт болон 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хэрхэн хангаж байгаатай танилцахаар ийнхүү 19 дэх аймагтаа ажиллаж байгаа нь энэ юм.

Энэ үеэр Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газар, Стандарт хэмжил зүйн хэлтсийн үйл ажиллагаатай танилцав. Мөн аймгийн Онцгой комиссын гишүүдийн өргөтгөсөн хуралдаан зохион байгуулан үүрэг чиглэл өглөө.
Аймгийн Онцгой комиссоос өгсөн мэдээллээр:
Эрсдэлээс сэргийлж өнгөрсөн онд бэлтгэсэн өвс, тэжээлийн нөөц бий. Нэмэлтээр аймаг, сумын болон малчдын түвшинд хадлан тэжээл бэлтгэнэ. Аймгийн Засаг даргын албан даалгавраар малчдын түвшинд нийт 61,5 мянган тн өвс, 2800 тн гар тэжээл, 7000 тн хужир шүү бэлтгэхээр төлөвлөж байна.

Харин аймгийн төвийн цахилгаан, дулаан, эрчим хүчний асуудал хүнд байна.
Тодруулбал,
"Ховд Дулааны станц" ТӨХК-ийн өргөтгөл буюу дөрөвдүгээр зуухыг ашиглалтад оруулахгүй бол өсөн нэмэгдсэн хэрэглээнд хүчин чадал нь хүрэлцэхгүй, дийлэхгүй өвлийн ид ачааллын үед хөлдөх эрсдэлд орж болзошгүй байгааг холбогдох албаныхан танилцуулав.

Шадар сайд Н.Номтойбаяр нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж тулгамдаж буй, шийдвэрлэх шаардлагатай асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулна гэдгээ илэрхийллээ.



