"Айтыс-2026" Олон улсын тавдугаар наадмын шилдгүүд тодорлоо

May be an image of dais and text

Ховд сум үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ой энэ онд тохиож наймдугаар сарын 10-12-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлж байна. 

Түүхэн ойг тохиолдуулан зохион байгуулсан томоохон ажлын нэг нь "Айтыс-2026" Олон улсын тавдугаар наадам юм. 

May be an image of one or more people and text

Аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулсан тус наадамд Монгол, Казахстан, БНХАУ-ын нийт 30 оролцогч оролцож авьяасаа сорин өрсөлдлөө. 

Үүнээс Казахстан улсаас оролцогч 16 настай С.Саттибек Гран-при шагнал хүртэж 15.0 сая төгрөгийн эзэн боллоо.

May be an image of one or more people and text

Тус наадмын: 

-Нэгдүгээр байрт Баян-өлгий аймгаас оролцогч К.Актилеу шалгарч 10.0 сая төгрөг,  
-Хоёрдугаар байрт Казахстан улсаас оролцогч М.Уларбек шалгарч 8.0 сая төгрөгөөр,
-Гуравдугаар байрт БНХАУ-аас оролцогч С.Ерлан шалгарч 5.0 сая төгрөгөөр,
-Дөрөвдүгээр байрт Казахстан улсаас оролцогч Д.Ерлан шалгарч 3.0 сая төгрөгөөр шагнууллаа.

May be an image of text that says


Мөн тусгай байрт шалгарсан таван оролцогчийг тус бүр 500.000 төгрөгөөр наадамд оролцсон бусад оролцогчдыг мөн тус бүр 200.000 төгрөгөөр урамшуулав.

May be an image of one or more people and text


Аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулсан "Айтыс-2026" олон улсын тавдугаар наадмын шилдэг оролцогчдын шагналыг Засаг даргын орлогч М.Баярт, Ховд аймгийн Соёл урлаг, Аялал жуулчлал, Залуучуудын газрын дарга М.Пүрэвхүү нар сумын удирдлагуудын хамтаар гардуулж баяр хүргэлээ.  

May be an image of one or more people and text that says

May be an image of text

May be an image of one or more people and text


May be an image of ‎text that says

May be an image of one or more people and text

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ