-Аргын тооллын 8 сарын 14. Баасан (Сугар) гараг (2026)
-Намрын тэргүүн улаан бич сарын шинийн 2, жил өдөр цагаан бич, мэнгэ 8 цагаан, суудал ус, од бага морь-10, түлэх барилдлагат.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:45-20:07.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс бүү засуул хэл ам, хэрүүл тэмцэл ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Луу, хулгана, бич, хонь, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, харин бар, туулай жилтнээ харш гараг.
-Хүний сүлд шагайнд, гэрийн сүлд зуух, пийшинд орших болой.
-Билгийн өдрийн үр: Лам болох, бэрийн үйл, тушаал дэвших, равнай үйлдэх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, арганд оруулах, газар хагалах, тариа ногоо тарих, хууль цааз гаргах, эд, мал худалдан авах, хөрөнгө оруулахад сайн. Үс засуулах, мал хөнгөлөх, малын үс, ноос хяргах, замд гарахад муу.
-Гарагийн өдрийн үр: Ноёд хаад, хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, бар, туулай жилтний харш гараг. Лам болох, багш шавь болох, бурхан сахиус, гал тахих, нүүдэл хийх, шинэ гэр, байшин, асар майхан барих, мал номхруулж, уналга эдэлгээнд сургах, морь уралдуулж эхлэх, газар хагалах, тариа ногоо тарих, арилжаа наймаа хийх, эм хүртэх, найруулах, хурим хийх, замд гарах, эрдэм сурах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах үйл хийх, шинэ хувцас өмсөх, бэрийн үйл, үхэгсдийн үйлд сайн. Эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, мал гаргахад муу.
-Жил өдрийн үр: Бэрийн үйл, малын хашаа, хороо барих, мод суулгах, цэцэрлэг байгуулах, чимэг зүүх, бүжиг наадам хийх, туг дарцаг хийсгэхэд сайн. Шинэ гэр, байшин, асар майхан босгох, шинэ хувцас өмсөх, эсгэх, чимэг оёх, худалдаа хийх, ан гөрөө хийх, худаг малтахад муу.
-Мэнгэний өдрийн үр: Бурхан сахиус тахих, даллага авах, залбиралд үйлдэх, сан тавих, сахиус тахих, бэрийн үйл, сахиусанд өглөг өгөхөд сайн. Хиншүү, бузар, бэлбэсний үйлд муу.
-Суудалын өдрийн үр: Бурхан, лус тахих, зад барих, хариулга хийх, төмөр урлах үйлд сайн. Их гол гатлах, загас барих, тангараг үүсгэх, гуу, суваг татах, мал гаргах, ан гөрөө хийх, дайсан номхтгоход муу.
-Барилдлагын өдрийн үр: Түлэхийн учралтай өдөр. Хатуу үйл үүсгэвэл сайн. Элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвээс зохистой.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.