ХОВД АЙМАГ:08-р сарын 26-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

May be an image of text

2026 оны 08-р сарын 17-ноос 08-р сарын 26-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв: 
  
 
Хур тунадас: 17,18-нд зарим газраар, 23,25-нд уулархаг нутгаар бага зэргийн бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: 17,18,21,22-нд ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Уулархаг нутгаар шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +17...+22 градус, бусад нутгаар шөнөдөө +11...+16 градус, өдөртөө +23...+28 градус дулаан байна гэж Ховд ус цаг уур, орчны мэдээ мэдээлэл танилцууллаа. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ