
Аргын тооллын 8 сарын 22. Бямба (Санчир) гараг (2026)-Намрын тэргүүн улаан бич сарын шинийн 10, жил өдөр шар луу, мэнгэ 9 улаан, суудал ус, од хонгорцог-17, шид барилдлагат.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:56-19:53.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад эрхтэн хүчин дэлгэрэх сайн. Харин нохой, гахай, хулгана, үхэр жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бич, луу, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Үхэр жилтний сүлд гараг, харин гахай, хулгана жилтнээ харш гараг.
-Хүний сүлд ам, мөр, бэлхүүст, гэрийн сүлд гэр, байшинд орших болой.
-Билгийн өдрийн үр: Үс засуулах, даллага авах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, газар хагалах, тариа ногоо тарих, малын үс, ноос хяргах, дуган шүтээн босгох, бурхан сахиус тахих үйлд сайн. Замд гарах, бэрийн үйл, эд, мал худалдан авахад муу.
-Гарагийн өдрийн үр: Насан буян бүтээх, буян хишгийн даллага авах, эд мал авах, мал номхруулж, уналга эдэлгээнд сургах, мал гаргах, худаг гаргах, газар хагалах, тариа ногоо тарих, мод суулгах, хот байшингийн суурь тавих, барих, ан гөрөө хийхэд сайн. Хүнийг ханаж, төнөх, замд гарах, хурим хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах үйл хийх, нүүдэл хийх, морь уралдуулж эхлэх, мал хөнгөлөх, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, бэрийн үйлд муу.
-Жил өдрийн үр: Ном айлтгаж заалгах, дээдэст бараалхах, буяны үйл, зэтгэрийг номхтгох, шүтээн босгох, эм найруулах, тооцоо хийх, мэргэ төлгө тавихад сайн. Цэрэгт мордох, онгоц, сал, модон тээрэм урлах, гүүр барих, хануур төөнүүр хийлгэх, газар малтах, оёж, хатах үйл, эсгэхэд муу.
-Мэнгэний өдрийн үр: Сайн бүтээл, хишиг даллага авах, эд, мал худалдан авах, чинагш өгөхөд сайн. Эд, мал гадагш өгөхөд муу.
-Суудалын өдрийн үр: Бурхан, лус тахих, зад барих, хариулга хийх, төмөр урлах үйлд сайн. Их гол гатлах, загас барих, тангараг үүсгэх, гуу, суваг татах, мал гаргах, ан гөрөө хийх, дайсан номхтгоход муу.
-Барилдлагын өдрийн үр: Аливаа санасан үйлс сэтгэлчлэн бүтмүй. Шүтээн босгох, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, газар хагалах, тариа ногоо тарих, худалдаа наймаа хийх, бүтээл туурвил үйлдэх зэрэг батжуулах үйлд ч сайн.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.