Аргын тооллын 8 сарын 26. Лхагва (Буд) гараг (2026)



Аргын тооллын 8 сарын 26. Лхагва (Буд) гараг (2026)
-Намрын тэргүүн улаан бич сарын шинийн 13, жил өдөр хар бич, мэнгэ 5 шар, суудал гал, од яруу эгшигт-21, идэр барилдлагат.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:01-19:45.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс засуулахад аз жаргал ирэх маш сайн. Харин бар, могой, морь, хонь жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хулгана, луу, бич, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Гахай, хулгана жилтний сүлд гараг, харин могой, морь жилтнээ харш гараг.
-Хүний сүлд чих, нүд, хоолой, хүзүүнд, гэрийн сүлд авдар, шүүгээнд орших болой.
-Билгийн өдрийн үр: Үс засуулах, гал тахих, шинэ гэр, байшин, асар майхан босгох, гүү барих, газар хагалах, тариа ногоо тарих, газар шорооны үйл, малын үс, ноос хяргах, замд гарахад сайн. Дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, хурим хийх, эд, мал худалдан авахад муу.
-Гарагийн өдрийн үр: Эд юм бүтээх, багш шавь болох, буян хишгийн даллага авах, бэрийн үйл, бичиг зурхай зурах, ураг садан болох, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах үйл хийх, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, мал хөнгөлөх, газар хагалах, тариа ногоо тарих, замд гарах, нүүдэл хийх, худалдаа хийх, эд мал худалдан авах, сүмийн тахил тахилга засах, өөрийн амьдралд тустай ажил хийхэд сайн. Хатуу үйл ажил хийх, лам болох, буян номын үйл, ном сонсох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, мал гаргахад муу.
-Жил өдрийн үр: Бэрийн үйл, малын хашаа, хороо барих, мод суулгах, цэцэрлэг байгуулах, чимэг зүүх, бүжиг наадам хийх, туг дарцаг хийсгэхэд сайн. Шинэ гэр, байшин, асар майхан босгох, шинэ хувцас өмсөх, эсгэх, чимэг оёх, худалдаа хийх, ан гөрөө хийх, худаг малтахад муу.
-Мэнгэний өдрийн үр: Хаанд айлтгал өчих, бурхан сахиус тахих, сүмийг сэргээх, равнайлах, оршуулах, тойн болох, ном номлоход сайн. Газар хагалах, хурим хийх, нохой авах, арилжаа наймаа хийхэд муу.
-Суудалын өдрийн үр: Гал тахих, чимэг зүүх, бурханд залбирах, төмрийн ба буяны үйлд сайн. Эвлүүлэх, бэрийн үйл, улайн үйл, мал гаргах, ан гөрөө хийх, үхэгсдийн үйлд муу.
-Барилдлагын өдрийн үр: Сайн үйлс үүсгэх, баясгалангийн хурим, гэр бүл бололцох, газар хагалж тариа ногоо тарих, шинээр хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ