Аргын тооллын 9 сарын 6. Ням (Адьяа) гараг (2026)



Аргын тооллын 9 сарын 6. Ням (Адьяа) гараг (2026)
-Намрын тэргүүн улаан бич сарын 25, жил өдөр харагчин хонь, мэнгэ 3 хөх, суудал огторгуй, од хэрцгий охин-5, үхэх барилдлагат. Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:16-19:23.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул нүд бүрэлзэн улцайх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Туулай, гахай, хонь, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр жилтнээ сөрөг муу.
-Луу жилтний сүлд гараг.
-Хүний сүлд ам, тавхай, тахимд, гэрийн сүлд эд бараанд орших болой.
-Билгийн өдрийн үр: Гал тахих, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, замд гарах, шинэ гэр, байшин, асар майхан босгох, газар хагалах, тариа ногоо тарих, малын үс, ноос хяргах, мал гаргах, эд, мал худалдан авах, үхэгсдийн үйл, арилжаа наймаа хийхэд сайн. Үс засуулах, ажилчин шүтүүлэхэд муу.
-Гарагийн өдрийн үр: Гэр оронд өлзийтэй юм хийх, их хүмүүн тушаал хүлээх, нэмэх, гал тахих, хурим хийх, үр тариа цэцэг жимс тарих, мал номхуулж, уналга эдэлгээнд сургах, морь уралдуулж эхлэх, мал адгуус сургах, эм хүртэх, найруулах, эрдэм ном сургах, лам болох, буяны үйл, ан гөрөө хийхэд сайн. Хүн, малыг самнах, ханаж, төнөх, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, буян хишгийн даллага авах, замд гарах, хурим хийх, мал хөнгөлөх, бэрийн үйл, үхэгсдийн үйл, оёж, хатгах үйл хийх, шинэ дээл эсгэхэд муу.
-Жил өдрийн үр: Бурханд залбирах, бэрийн үйл, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, хониноос ашиг шим авах, хот тосгон барьж эхлэх, мал гадагш өгөх, ажилчин авах, хурим найр хийхэд сайн. Өндөр суудалд суух, туг дарцаг хийсгэх, өвчин үзүүлэх, засуулах, эм хүртэх, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, цэрэг хөдөлгөхөд муу.
-Мэнгэний өдрийн үр: Лус тахих, усан балин тавих, газар хагалах, тариа ногоо тарих, эм залахад сайн. Газар хөндөх, хариулга хийх, мод таслах, суваг шуудуу ухахад муу.
-Суудалын өдрийн үр: Огторгуй үүд сахих, гүрэм хийлгэх, их хүнтэй уулзах, буян номын үйлд сайн. Өвчин эмнэх, сүм дуган, балгадын суурь тавих, гэр бүрэх, нүүх, арилжаа наймаа хийх, нохой авахад муу.
-Барилдлагын өдрийн үр: Мал адгуус муулах үйлд сайн.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ