
Аргын тооллын 9 сарын 7. Даваа (Сумьяа) гараг (2026)-Намрын тэргүүн улаан бич сарын 26, жил өдөр хөх бич, мэнгэ 2 хар, суудал ус, од өглөгт охин-6, үл зохилдох барилдлагат.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:18-19:21.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс засуулахад амгалан жаргалантай сайн. Харин бар, луу жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Луу, хулгана, бич, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар жилтнээ сөрөг муу.
-Нохой жилтний сүлд гараг.
-Хүний сүлд өвдөг, хацар, өвчүүнд, гэрийн сүлд гэр дотор орших болой.
-Билгийн өдрийн үр: Үс засуулах, мал номхруулж, уналга эдэлгээнд сургах, газар хагалах, тариа ногоо тарих, малын үс, ноос хяргах, хөрөнгө оруулахад сайн. Замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, эд, мал худалдан авах, мал худалдах, арилжаа хийхэд муу.
-Гарагийн өдрийн үр: Хишиг даллага авах, бурхан сахиус, лус ба тэнгэр тахих, багш шавь болох, эм найруулах, хөрөнгө исгэх, архи нэрэх, сүм хийд босгох, хурим хийх, бэрийн үйл, мал номхруулж, уналга эдэлгээнд сургах, мал хөнгөлөх, газар хагалах, тариа ногоо тарих, гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, сан тавих, зам мөр гаргах, хот байгуулахад сайн. Эхэлж ном сонсох, нүүдэл хийх, хол замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, мал гаргах, шарил шатаах, өмнө зүгт явахад муу.
-Жил өдрийн үр: Бэрийн үйл, малын хашаа, хороо барих, мод суулгах, цэцэрлэг байгуулах, чимэг зүүх, бүжиг наадам хийх, туг дарцаг хийсгэхэд сайн. Шинэ гэр, байшин, асар майхан босгох, шинэ хувцас өмсөх, эсгэх, чимэг оёх, худалдаа хийх, ан гөрөө хийх, худаг малтахад муу.
-Мэнгэний өдрийн үр: Шулмас, хараал хариулахад сайн. Бурхан сахиус тахих, бэрийн үйлд муу.
-Суудалын өдрийн үр: Бурхан, лус тахих, зад барих, хариулга хийх, төмөр урлах үйлд сайн. Их гол гатлах, загас барих, тангараг үүсгэх, гуу, суваг татах, мал гаргах, ан гөрөө хийх, дайсан номхтгоход муу.
-Барилдлагын өдрийн үр: Андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.