
Ховд аймаг дахь Төрийн Аудитын Газар нь Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.1 дахь заалт, Төрийн аудитын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, 8.7 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн
“Шалгагдагч байгууллагын 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусвар болсон санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийх аудитын хуулийн этгээдийг сонгон шалгаруулах” үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа тул сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй аудитын үйлчилгээ үзүүлэх эрх бүхий хуулийн этгээдийг саналаа ирүүлэхийг урьж байна.
Аудитын хуулийн этгээд нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон гэрээ, ажлын даалгаварт заасан ажлыг мэргэжлийн болон чанарын өндөр түвшинд хийж, шаардлагатай судалгаа, шинжилгээ, тооцоо, тайлан бусад ажлыг хугацаанд нь үнэн зөв, чанартай хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ.
Сонгон шалгаруулалтыг Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны А/82 дугаар тушаалаар баталсан “Шинжээч сонгон шалгаруулах, гэрээ байгуулах, дүгнэх, гүйцэтгэсэн ажлын чанарыг хянах журам”-ын дагуу зохион байгуулна.
Энэхүү сонгон шалгаруулах үйл ажиллагаа нь Төрийн аудитын байгууллагатай гэрээний үндсэн дээр хамтран ажиллах нийт 3 багцад хамаарна.
Ажлын даалгавар, багцын жагсаалт, баримт бичгийг зарын төгсгөл хэсэгт байрлах файл татах товч дээр дарж танилцана уу.
Аудитыг гүйцэтгэгч нь дараах шаардлагыг хангасан байна. Yүнд:
· Гүйцэтгэгч нь аудитын үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй байх;
· Аудиторууд нь мэргэжлийн ёс зүйн зөрчилгүй байх;
· Үйл ажиллагаа явуулах боломжтой ажлын байр, техник хэрэгсэлтэй байх;
· Аудитын багийн гишүүд нь шалгагдагч этгээдийн аль нэг албан тушаалтантай садан төрөл, бусад байдлаар хамааралгүй байх;
· Аудит хийсэн 2-оос дээш жилийн туршлага байх;
· Төрийн аудитын байгууллагатай 2-оос дээш жил хамтарч ажилласан, хангалттай үнэлэгдсэн байх;
Ажиллах хүчний шаардлага:
· 4-өөс доошгүй орон тооны, хугацаагүй эрхтэй мэргэшсэн нягтлан бодогчтой байх;
· Хууль эрх зүйн асуудал хариуцсан албан тушаалтантай байх;
· Аудитын байгууллагад ажилладаг мэргэшсэн нягтлан бодогч өөр байгууллагад давхар ажил эрхэлдэггүй, бусад аудитын хуулийн этгээдэд гэрээгээр ажилладаггүй байх;
· Аудит гүйцэтгэгч нь 2 болон түүнээс дээш багцад оролцох бол хуулийн цаглаварт хугацаанд багцад хамрагдсан тооны байгууллагуудын санхүүгийн тайлангийн аудитыг хийж гүйцэтгэх боловсон хүчинтэй байх;
Сонгон шалгаруулалтад материалаа ирүүлэх аудитын хуулийн этгээд дээр тавигдсан шаардлагыг хангасан байх ба дараах материалыг бүрдүүлэн ирүүлэх шаардлагатай. Үүнд:
1. Албан хүсэлт (багцыг тодорхойлсон байх ба ажлын даалгавар, холбогдох журамтай танилцсан эсэхийг тусгах);
2. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
3. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар;
4. Татварын тодорхойлолт /өр төлбөргүй байх, цахим сайтаас гаргасан QR кодтой/;
5. Нийгмийн даатгалын тодорхойлолт /өр төлбөргүй байх, цахим сайтаас гаргасан QR кодтой/;
6. ШШГЕГ-ын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй талаарх тодорхойлолт;
7. Шүүхийн төрөлжсөн архивын тодорхойлолт;
8. Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтээс авсан мэргэжлийн ёс зүйн зөрчилгүй тухай тодорхойлолт;
9. Гүйцэтгэсэн адил төстэй үйлчилгээний сүүлийн 2 жилийн мэдээлэл;
10. Үндсэн ажилтны анкет, боловсрол, мэргэшлийн гэрчилгээний хуулбар;
11. Үндсэн ажилтны нийгмийн даатгалын цахим лавлагаа /сүүлийн 1 жилээр/;
12. Санхүүгийн тайлан /сүүлийн 2 жилээр/;
Сонирхсон этгээд нь мэдээллээ боловсруулж
2026 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 16 цаг 00 минутаас өмнө
дор дурдсан хаягаар ирүүлнэ үү.
ХОВД АЙМАГ ДАХЬ ТӨРИЙН АУДИТЫН ГАЗАР
ЗДТГ 4 давхар 404 тоот,
70432545, 98111917
E-Mail: Batzuln@audit.gov.mn
https://audit.mn/content/detail/45064