Ховд аймаг дахь Монголбанкны салбараас "Ирээдүйн банкир" хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж эхэллээ

May be an image of one or more people and text

Ховд аймаг дахь Монголбанкны салбараас ЕБС-ийн сурагчдад санхүүгийн суурь мэдлэг олгох зорилгоор "Ирээдүйн банкир" хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж эхэллээ. Тус хөтөлбөрийг хоёр үе шаттай хэрэгжүүлнэ. Тодруулбал,

Нэгдүгээр шатанд: 

Аймгийн төвийн ЕБС-ийн 11, 12 дугаар ангийн сурагчдад суурь мэдлэг олгох сургалтыг Жаргалант сумын ЕБС-ийн долоон сургуультай хамтран зохион байгуулахаар төлөвлөжээ.

May be an image of one or more people and text

Үүний дагуу энэ сарын 09-ний өдөр Долоо болон нэгдүгээр сургуулийн сурагчдыг хамруулсан сургалт зохион байгуулав. 

May be an image of one or more people and text that says

Хоёрдугаар шатанд:

Сургалтад хамрагдсан сурагчдаас 25-30 сурагчдыг шалгаруулан авч санхүүгийн мэдлэг олгох цогц сургалт, арилжааны банканд дадлагажих үйл ажиллагааг Ховд аймагт үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкнуудтай хамтран зохион байгуулна. Ингэснээр хүүхдүүд банк санхүүгийн суурь, цогц мэдлэгтэй болох, бодит ажлын байр дээр ажиллах орчинтой танилцах, онол практикийн ойлголт, мэдээлэлтэй болох ач холбогдолтой юм.

May be an image of one or more people and text

May be an image of one or more people

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ