Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, багш, ажилтнуудад талархал илэрхийллээ

May be an image of one or more people and hospital

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ховд аймагт ажиллаж байна. Тэрбээр аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн хамт олонтой уулзлаа.

Цар тахлын үед ачааны хүндийг үүрэн ард иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, хохирол багатай даван туулахад эмч, ажилчдын оруулсан хувь нэмэр асар их байсныг хэлж, талархал илэрхийлэв.

May be an image of studying and hospital

Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төв олон улсын стандартыг хангасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээгээр бүс нутгийн хэмжээнд чиглүүлэгч байна” гэсэн алсын хараатай ажиллаж байна.

May be an image of x-ray, hospital and text that says

Төвийн эмч, мэргэжилтнүүд судсан дотуурх оношилгоо, эмчилгээ, хавдар, дуран, гэмтлийн үеийн гавал тархины болон арьс нөхөх мэс засал зэрэг тэргүүлэх тусламж, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлсэн.

Өнөөдрийн байдлаар эмчилгээний 467 ортой, 20 тасаг кабинеттай, 438 эмч, ажилчинтай. 20 төрлийн нарийн мэргэжил, 42 төрлийн нарийн мэргэжлийн эмч нар ажиллаж байна.

May be an image of studying and hospital

May be an image of one or more people, hospital and text

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ