-Аргын тооллын 9 сарын 18. Баасан (Сугар) гараг (2026)



-Аргын тооллын 9 сарын 18. Баасан (Сугар) гараг (2026)
-Намрын дунд улаагчин тахиа сарын шинийн 7, жил өдөр хөхөгчин хонь, мэнгэ 9 улаан, суудал хий, од хонгорцог-17, шид барилдлагат. Бага хар өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:33-18:59.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул хэл ам, хэрүүл тэмцэл ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Гахай, хонь, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, харин бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд чих, сүүж, шагайнд, гэрийн сүлд голомтонд орших болой.
-Билгийн өдрийн үр: Газар усны үйл, шинэ гэр, байшин, асар майхан босгох, газар хагалах, тариа ногоо тарих, үхэгсдийн үйлд сайн. Үс засуулах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, анд нөхөр бололцох, мал хөнгөлөх, малын үс, ноос хяргах, эд, мал худалдан авах, бэрийн үйлд муу.
-Гарагийн өдрийн үр: Лам болох, багш шавь болох, бурхан сахиус, гал тахих, нүүдэл хийх, шинэ гэр, байшин, асар майхан барих, мал номхруулж, уналга эдэлгээнд сургах, морь уралдуулж эхлэх, газар хагалах, тариа ногоо тарих, арилжаа наймаа хийх, эм хүртэх, найруулах, хурим хийх, замд гарах, эрдэм сурах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах үйл хийх, шинэ хувцас өмсөх, бэрийн үйл, үхэгсдийн үйлд сайн. Эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, мал гаргахад муу.
-Жил өдрийн үр: Бурханд залбирах, бэрийн үйл, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, хониноос ашиг шим авах, хот тосгон барьж эхлэх, мал гадагш өгөх, ажилчин авах, хурим найр хийхэд сайн. Өндөр суудалд суух, туг дарцаг хийсгэх, өвчин үзүүлэх, засуулах, эм хүртэх, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, цэрэг хөдөлгөхөд муу.
-Мэнгэний өдрийн үр: Сайн бүтээл, хишиг даллага авах, эд, мал худалдан авах, чинагш өгөхөд сайн. Эд, мал гадагш өгөхөд муу.
-Суудалын өдрийн үр: Тарни тоолох, хариулга хийх, согтуу галзууг номхтгох, хатуу үйлд сайн. Тээрэм босгох, андгай тавих, чуулахад муу.
-Барилдлагын өдрийн үр: Аливаа санасан үйлс сэтгэлчлэн бүтмүй. Шүтээн босгох, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, газар хагалах, тариа ногоо тарих, худалдаа наймаа хийх, бүтээл туурвил үйлдэх зэрэг батжуулах үйлд ч сайн.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ