
Ховд аймаг дахь Төрийн Аудитын Газар нь Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.1 дахь заалт, Төрийн аудитын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, 8.7 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн “Шалгагдагч байгууллагын 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусвар болсон санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийх аудитын хуулийн этгээдийг сонгон шалгаруулах” үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа тул сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй аудитын үйлчилгээ үзүүлэх эрх бүхий хуулийн этгээдийг саналаа ирүүлэхийг урьж байна.
Аудитын хуулийн этгээд нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон гэрээ, ажлын даалгаварт заасан ажлыг мэргэжлийн болон чанарын өндөр түвшинд хийж, шаардлагатай судалгаа, шинжилгээ, тооцоо, тайлан бусад ажлыг хугацаанд нь үнэн зөв, чанартай хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ.
Сонгон шалгаруулалтыг Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны А/82 дугаар тушаалаар баталсан “Шинжээч сонгон шалгаруулах, гэрээ байгуулах, дүгнэх, гүйцэтгэсэн ажлын чанарыг хянах журам”-ын дагуу зохион байгуулна.
Энэхүү сонгон шалгаруулах үйл ажиллагаа нь Төрийн аудитын байгууллагатай гэрээний үндсэн дээр хамтран ажиллах нийт 3 багцад хамаарна.
Ажил-Төсөвт өртөг-Багцын задаргаа
Багц-1-29,296.8 мянган төгрөг
Багц-2-30,844.0 мянган төгрөг
Багц-3-27,792.0 мянган төгрөг
Багцын жагсаалттай танилцах бол төгсгөл хэсэгт байрлах файл татах товч дээр дарж танилцана уу.
Мэдүүлэг ирүүлж буй аудитын хуулийн этгээд нь дараах материалыг цахимаар ирүүлнэ. Үүнд
Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар;
Татварын тодорхойлолт (цахим системээс татаж авсан);
Нийгмийн даатгалын тодорхойлолт (цахим системээс татаж авсан);
ШШГЕГ-ын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй талаарх тодорхойлолт;
Шүүхийн төрөлжсөн архивын тодорхойлолт;
ММНБИ-ын тодорхойлолт;
Гүйцэтгэсэн ижил төстэй зөвлөх үйлчилгээний мэдээлэл (сүүлийн 2 жилээр);
Үндсэн ажилтны анкет, боловсрол, мэргэшлийн гэрчилгээний хуулбар;
Үндсэн ажилтны нийгмийн даатгалын цахим лавлагаа (сүүлийн 1 жилээр);
Санхүүгийн тайлан (сүүлийн 2 жилээр)
Ерөнхий шаардлагыг хангаж буй эсэхийг үнэлсний дараагаар “Хураангуй жагсаалт”-д бүртгэгдсэн этгээдэд “Саналын баримт бичиг”-ийг хүргүүлэх болно.
Сонирхсон этгээд нь мэдээллээ боловсруулж 2026 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 16 цаг 00 минутаас өмнө дор дурдсан хаягаар ирүүлнэ үү.
ХОВД АЙМАГ ДАХЬ ТӨРИЙН АУДИТЫН ГАЗАР
ЗДТГ 4 давхар 404 тоот,
70432545, 98111917
E-Mail: Batzuln@audit.gov.mn
Татах файл:

