ХОВД АЙМАГ:Энэ сарын 28-наас 30-нд нийт нутгаар эрс хүйтэрнэ

May be an image of grass and text

Иргэд, Хадланчид, тариаланчдын анхааралд:


2026 оны 09-р сарын 21-нээс 09-р сарын 30-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв   
/Энэ 10 хоногт ихэнх нутгаар сэрүүхэн байж, 28-наас 30-нд нийт нутгаар эрс хүйтэрнэ/

Хур тунадас: 22,23,24 -нд зарим газраар бага зэргийн бороо, уулаараа нойтон цас, 28,29-нд ялимгүй хур тунадас орно.
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 
Агаарын температур: 25-27-нд ихэнх нутгаар өдөртөө сэрүүсэж Уулархаг нутгаар шөнөдөө -2 градус хүйтнээс +3 градус, өдөртөө +9...+14 градус, бусад нутгаар шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +14...+19 градус дулаан, 28-наас 30-нд нийт нутгаар хүйтэрч уулархаг нутгаар шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус, бусад нутгаар шөнөдөө -1 градус хүйтнээс +4 градус, өдөртөө +5....+10 градус дулаан байна гэж Ховд ус цаг уур, орчны мэдээ мэдээлэл танилцууллаа.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ