
Иргэдийн санал, хүсэлтийг сонсож, татвар, хураамжийн хэмжээнд оруулах өөрчлөлтийн талаар олон нийтэд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгээр:
- Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээнд өөрчлөлт оруулах
- Үл хөдлөх хөрөнгийн татварын хувь хэмжээнд өөрчлөлт оруулах
- Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хэмжээнд өөрчлөлт оруулах асуудлыг тус тус хэлэлцэв.

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас аймгийн Засаг даргын Тамгын газар, Татварын газар, Автотээврийн төвтэй хамтран өнөөдөр /2026.09.22/ зохион байгуулсан тус хэлэлцүүлэгт албаны болон иргэдийн төлөөллөөс бүрдсэн 100 орчим хүн оролцлоо.

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан оролцогчид:
-Татварын хувь хэмжээнд өөрчлөлт оруулахдаа иргэдэд дарамт болгохгүй байх үүднээс бага хувь хэмжээгээр үе шаттай нэмэгдүүлэх,
-Татварын орлого, зарцуулалт үр дүнг иргэд, олон нийтэд ил тод нээлттэй тайлагнадаг байх шаардлагатайг онцолж байв.
Мөн иргэд, тээврийн хэрэгсэл эзэмшигч бүрээс санал авч тусгах нь чухал гэдгийг анхаарууллаа.

Энэ сарын 25 хүртэл иргэд, олон нийт цахимаар саналаа өгөх боломжтой.
Саналыг нэгтгэн аймгийн ИТХ-аар хэлэлцэн баталж Хууль зүйн яаманд хүргүүлэх юм. Тиймээс иргэн та:
-Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хэмжээнд өөрчлөлт оруулах,
-Үл хөдлөх хөрөнгийн албан татварын хувь хэмжээг өөрчлөх,
-Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг өөрчлөх санал асуулгад оролцож, саналаа өгнө үү.
Санал өгөх холбоос: