Ховд-Улаангом чиглэлийн замын бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна

May be an image of crater and mountain

Өнөөдөр /2026.09.23/ аймгийнн Засаг дарга М.Амарсанаа Ховд-Улаангом чиглэлийн замын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Ажлын явц 15 хувьтай явж байна. 

Төслийн гүйцэтгэгч БНХАУ-ын Лонг жиан роуд энд Бридж ХХК ажиллаж байна. Тус компанийн хувьд Ховд-Говь-Алтай, Сонгино – Тосонцэнгэл зэрэг улсын болон аймгийн чанартай 4 авто замын нийт 800 гаруй км хатуу хучилттай авто замыг барьж ашиглалтад оруулсан туршлагатай. Уг бүтээн байгуулалтад 160 гаруй техник хэрэгсэлтэйгээр оролцож, 3 жилийн хугацаанд чанарын шаардлагад нийцсэн авто замыг 2028 онд есдүгээр сард ашиглалтад хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

May be an image of road

Төслийн нийт төсөв нь 55.63 сая ам.доллар. Монгол Улс Азийн Хөгжлийн банк хооронд байгуулсан санхүүжилтийн хөтөлбөр дагуу хэрэгжүүлж буй энэхүү авто зам ашиглалтад орсноор баруун бүс нутгийн иргэдийн аюулгүй зорчих боломж бүрдэнэ. Мөн ОХУ болон БНХАУ-г холбосон эдийн засаг, хөгжлийн хоёр дахь коридор бий болно. 

No photo description available.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ