Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд өнөөдөр /2026.09.24/ аймгийн Засаг дарга М.Амарсанаа "Хөшөөтийн уурхай"-д ажиллажээ. Энэ үеэр холбогдох албаны төлөөлөлтэй уулзаж Ховд аймагтай байгуулсан гэрээний дагуу иргэдийн түлшний хэрэгцээнд бүхэл нүүрс олгох асуудлаар ярилцан: -МоЭнКо ХХК-ийг 30 000 тн -Тефис майнинг ХХК-ийг 10 000 тн бүхэл нүүрс олгох чиглэлийг өгсөн байна.Дээрх компаниуд нь Ховд аймагтай байгуулсан гэрээний дагуу иргэдийн түлшний хэрэгцээнд бүхэл нүүрс олгох учиртай. Энэ ажлыг ойрын хугацаанд шуурхай зохион байгуулах, нүүрсний чанарт анхаарах, хуваарь төлөвлөгөөний дагуу иргэдэд хүндрэл учруулахгүй байх ялангуяа уулын бүсийн сумдад нүүрсээ эрт татан авах нөхцөлийг бүрдүүлж хамтран ажиллахыг анхааруулжээ. Огноо: 9/24/2026 Төрөл: Аймгийн ЗДТГ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 166 Мэдээ таалагдсан: