
Элсэрхэг газар тэжээлийн ургамал амжилттай тариалсан туршлага, сайн жишиг Ховд аймагт байна. Тодруулбал,
"АРВИЖИХ ФАРМ" ХХК нь өөрийн 100%-ийн хөрөнгө оруулалтаар 500 га газарт малын тэжээлийн ургамал /эрдэнэшиш/ тариалсан.
Ховд голоос 3700 метр суваг татаж "Хиймэл нуур" үүсгэжээ. Өөрөөр хэлбэл, гадаргын усыг ашиглан дуслын усалгааны систем нэвтрүүлсэн байна.

2022 оноос хойш хийж буй энэхүү тариалалт жилээс жилд нэмэгдэж эрдэнэшишийн дарш бэлтгэхээс гадна энэ жил үрийн хураалт хийхээр бэлтгэл хангаж байна. Мөн өдөрт 300 тн үр хатаах хүчин чадалтай тоног төхөөрөмж суурилуулахаар ажиллаж байгаа гэж тус компанийн захирал Б.Нямдаваа танилцууллаа.
Хаврын тариалалт намрын ургац хураалтын үеэр 80-90 хүнийг түр ажлын байраар хангадаг.
Орон нутагт жишиг болохуйц тариалалт хийж буй
"АРВИЖИХ ФАРМ" ХХК-ийн тариалалт, үр дүнтэй аймгийн Засаг дарга танилцаж санал солилцов.
М.Амарсанаа:
Малын тэжээлийн ургамал тариалж газар тариалан эрчимжсэн МАА-г хослуулан хөгжүүлэхэд энэ ажил чухал ач холбогдолтой. Мөн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан Ховд аймгийн тариалалтын талбайн хэмжээг нэмэгдүүлж 10 000 га-д хүргэх зорилтыг хэрэгжүүлэхэд түлхэц болно гэдгийг яриандаа онцоллоо.
Ховд аймгийн тариаланчид жилд 3200 орчим га талбайд тариалалт хийдэг байна.
