
-Аргын тооллын 9 сарын 28. Даваа (Сумьяа) гараг (2026)-Намрын дунд улаагчин тахиа сарын 17, жил өдөр хөхөгчин могой, мэнгэ 8 цагаан, суудал шороо, од шийдэм-0, үл зохилдох барилдлагат. Балжиннямс, дашням, хутганы ир, лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:46-18:38.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс бүү засуул өнгө зүс доройтох тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Тахиа, үхэр, могой, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай жилтнээ сөрөг муу.
-Нохой жилтний сүлд гараг.
-Хүний сүлд шагай, хоолой, хүзүүнд, гэрийн сүлд унь, таазанд орших болой.
-Балжинням, дашнямтай өдөр. Цог буян, өлзий хутгийн өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэн, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.