
Одоогийн /2026.09.28/-ны 10:00 цагийн байдлаар Ховд аймгийн Жаргалант, Чандмань, Ховд, Эрдэнэбүрэн, Мянгад сумын нутгаар нойтон цас орж байна.
Өнөөдөр өдөртөө үргэлжлээд Зэрэг, Цэцэг, Манхан, Дуут, Дарви сумын нутгаар бага зэргийн нойтон цас орно гэж Ховд ус цаг уур, орчны мэдээ мэдээлэл танилцууллаа.