
2026 оны 09-р сарын 28-наас 10-р сарын 07-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
/Өнөө, маргаашдаа /28, 29-нд/ нийт нутгаар сэрүүсч, газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ/
Хур тунадас: 28-нд Их нууруудын хотгороор, 10 дугаар сарын 01, 01-нээс 02-нд шилжих шөнө зарим газраар бага зэргийн бороо, уулаараа нойтон цас орно.
Салхи: 28, 10 дугаар сарын 06,07-нд зарим газраар секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр. Бусад хугацаанд ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: 28,29-нд нийт нутгаар сэрүүсч, Уулархаг нутгаар шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө 1...+6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +6....+11 градус дулаан байна. 30-наас нийт нутгаар бага зэрэг дулаарч, Уулархаг нутгаар шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +9...+14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -1 градус хүйтнээс +4 градус дулаан, өдөртөө +14...+19 градус дулаан байна гэж Ховд ус цаг уур, орчны мэдээ мэдээлэл танилцууллаа.