"Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг тооллого"-ын Төрийн өмчит байгууллагын хяналтын тооллого Ховд аймагт эхэлж

No photo description available.

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 238 дугаар тогтоол, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 143 дугаар тогтоолын дагуу "Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг тооллого"-ын Төрийн өмчит байгууллагын хяналтын тооллого Ховд аймагт эхэлж байна. 

Хяналтын тооллогын ажлын хүрээнд төрийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллого зохион байгуулах аргачлал, анхаарах асуудал, бүртгэл мэдээллийн үнэн зөв байдлыг хангах чиглэлээр сургалт зохион байгуулав.

May be an image of one or more people

Сургалтыг аймгийн Орон нутгийн өмчийн газартай хамтран Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын мэргэжилтэн Б.Балдорж, Б.Адъяадолгор нар удирдан явуулж, төрийн өмчит 40 байгууллагын 100 гаруй албан хаагч хамрагдлаа.

May be an image of one or more people and text

Хяналтын тооллогоор төрийн өмчийн эд хөрөнгийн бүртгэл, бодит байдал, ашиглалт, хадгалалт, хамгаалалтын нөхцөл байдлыг тулган шалгаж, мэдээллийн үнэн зөв, бүрэн байдлыг хангахад чиглэн ажиллаж байна.

May be an image of one or more people and people studying

May be an image of one or more people and text

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ