“УНШДАГ АЛБАН ХААГЧ” төсөл хэрэгжүүлнэ

May be an image of text

ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА

ТӨСЛИЙН НЭР: “УНШДАГ АЛБАН ХААГЧ” (Хамт олноороо ном унших соёлыг төлөвшүүлэх төсөл)

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ: Өнөөгийн нийгэмд төрийн албан хаагчдад ном унших дадал буурч, цахим хэрэглээ давамгайлах болсон нь мэдээллийг үр дүнтэй хүлээн авахад ихээхэн нөлөөлж “Хамтын уншлагын соёл”-ыг сулруулж байна. Төрийн албан хаагчид нь төрийн бодлогыг хэрэгжүүлэгч анхан шатны гүйцэтгэгч нэгж бөгөөд хэл, сэтгэхүй, ёс суртахуун, оюун ухааны өндөр чадавхтай байх нь нэн чухал. Үүнийг бид олон талаар төлөвшүүлэх боломжтой ч “Хамтын уншлага”-аар дамжуулан төрийн албан хаагчид чөлөөт цагаараа ажил хэргийн холбогдолтой бүхий л хэрэгцээт мэдээлэл, ном сурвалжийг уншиж танилцах, харилцан хэлэлцэх, мэтгэлцэх, мэдээлэл солилцох, мэдлэгээ хуваалцах, илтгэх чадвараа дээшлүүлэх, багаар ажиллах чадвараа нэмэгдүүлэхэд нь энэхүү төслийн зорилго чиглэгдэнэ. 

ТӨСӨЛ ХЭРЭГЖИХ ХУГАЦАА: 2026 он 10-12 сар

ТӨСЛИЙН ЗОРИЛГО: Төрийн албан хаагчдад тогтмол ном болон үндэслэлтэй мэдээлэл унших дадал бий болгож, хэл яриа, сэтгэлгээ, мэдлэг чадварыг хөгжүүлэх, Ховд аймагт “Уншдаг албан хаагч”-ийг төлөвшүүлэх.

САНХҮҮЖИЛТИЙН ХЭМЖЭЭ: 18.800.000 төгрөг

ТӨСЛИЙН ХАМРАХ ХҮРЭЭ: Ховд аймагт үйл ажиллагаа явуулдаг 5 төрийн байгууллагад  ажилладаг 100 гаруй төрийн албан хаагч  

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ