
Аргын тооллын 10 сарын 12. Даваа (Сумьяа) гараг (2026)-Намрын адаг шар нохой сарын шинийн 2, жил өдөр шарагчин хонь, мэнгэ 3 хөх, суудал хий, салхины эх-14, үл зохилдох барилдлагат. Сарын цээр өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:06-18:10
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул хэл ам, хэрүүл тэмцэл ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Туулай, гахай, хонь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр жилтнээ сөрөг муу.
-Нохой жилтний сүлд гараг.
-Хүний сүлд шагайнд, гэрийн сүлд зуух, пийшинд орших болой.
-Сарын цээр өдөр. Үйл бүхнийг хоригловол тус ихтэй, аливаа үйл үйлдвэл үр нь муу болой.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.