
15-НААС НОЙТОН ЦАС, ЦАС ОРЖ ХҮЙТРЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА
2026 оны 10-р сарын 12-ноос 10-р сарын 21-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
Иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд:
Энэ сарын 15,16,17-нд зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, 15-наас нийт нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.
Хур тунадас: 15-ны өдөр, 15-наас 16-нд шилжих шөнө ихэнх нутгаар, 16-ны өдөр, 16-наас 17-нд шилжих шөнө зарим газраар нойтон цас, цас орно.
Салхи: 13,14,15-нд ихэнх нутгаар секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр.
Агаарын температур: Уулархаг нутгаар шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -3 градус хүйтнээс +2 градус дулаан, өдөртөө +9...+14 градус дулаан байна. 15-наас нийт нутгаар хүйтэрч Уулархаг нутгаар шөнөдөө -10...-15 градус хүйтэн, өдөртөө -4...-9 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө -4 градус хүйтнээс +1 градус дулаан байна гэж мэдээллээ.