
Жилийн өмнө цэргийн албанд мордсон аав, ээжийн хөвгүүд Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний журамт үүргээ нэр төртэй биелүүлэн, цэргийн албаа амжилттай дуусгаж, өнөөдөр
/2026.10.15/ халагдлаа.
Тэд Ховд аймгаас 2025 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан Ардын Хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123 дугаар ангид болон Баян-Өлгий аймгийн барилгын цэргийн 340 дугаар ангид алба хааж ийнхүү халагдаж байна.

Бэлтгэлээр халагдсан дайчдыг угтан авах ёслолын арга хэмжээнд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Х.Баасанхүү, ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Б.Ганхуяг нар оролцож, албаа амжилттай хаасан дайчдад баяр хүргэн, цаашдын ажил амьдралд нь сайн сайхныг хүсэн ерөөлөө.