
Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын дарга Б.Баярсайхан Ховд аймагт ажиллаж байна. Энэ үеэр аймгийн "Хүүхдийн төлөө зөвлөл"-ийн хуралдааныг зохион байгуулав.
Хуралдааны үеэр хүүхэд хамгааллын чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын талаар танилцуулж цаашдын зорилт, анхаарах асуудлынхаа талаар харилцан санал солилцлоо.
Ховд аймаг өнгөрсөн хугацаанд:
-Хүүхэд гэр бүл рүү чиглэсэн “Гэрэлт ирээдүй” бүтэн өнчин хүүхдийн тэтгэмжийг нэмэгдүүлсэн, -Жаргалант сумын хэмжээнд бүрэн камержуулсан,
-Хүүхдийн автобусыг байнгын ажиллагаанд оруулсан,
-Сургуулийн спорт заалыг сурагчдад үнэ төлбөргүй олгохоос гадна амралтын өдрийг "Гэр бүлийн өдөр" болгосон гэх мэт бодит үр дүнтэй томоохон ажлуудыг хийж хэрэгжүүлсэн байна.
Гэвч анхаарах, засаж сайжруулах, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх зэрэг олон тулгамдсан асуудал байгааг хаа хаанаа анхаарч ажиллахаар ярилцлаа.
Өөрөөр хэлбэл,
Хүүхдийн төлөө "За бол заавал хийе" гэсэн зарчмыг эн тэргүүнд тавих нь зүйтэй гэдгийг чухалчилж байна.

Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын дарга Б.Баярсайхан аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн хуралд оролцоос гадна аймгийн нийгмийн ажилтнуудын нэгдсэн холбооны гишүүдтэй уулзаж санал солилцов.


