Ерөнхий сайд Н.Учрал "Шинэ Ховд ҮТП"-ийн ажилтай танилцав

May be an image of one or more people

“Шинэ Ховд үйлдвэрлэл, технологийн парк”
-ийн дэд бүтцийн ажил 95 хувийн гүйцэтгэлтэй байна. Өөрөөр хэлбэл,

Авто зам, гэрэлтүүлэг, холбооны сүлжээний ажил дууссан, ус, дулааны шугам 95 хувийн гүйцэтгэлтэй. Малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийн ажил энэ онд дуусна. 

Энд 30 гаруй аж ахуйн нэгж үйлдвэрээ барихаар гэрээ байгуулсан. Зарим нь бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлээд байгааг албаныхан танилцуулав. 

May be an image of text

2200 орчим ажлын байр бий болох бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажилтай Ерөнхий сайд Н.Учрал танилцав. Тэрбээр, 

“Шинэ Ховд үйлдвэрлэл, технологийн парк”-ийн дэд бүтцийн ажилд Засгийн газраас  31.8 тэрбум төгрөг зарцуулсан. 2027 онд ашиглалтад оруулснаар баруун бүсдээ үйлдвэртэй, ажлын байртай, орлоготой болох боломж бүрдэнэ гэдгийг онцоллоо.

May be an image of one or more people

May be an image of one or more people

May be an image of one or more people and text

No photo description available.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ