Ховд аймаг БНХАУ-ын Засгийн газрын бүртгэлтэй Гадаад улс орнуудтай найрамдалт харилцааг хөгжүүлэх ардын нийгэмлэгийн шагнал хүртлээ

May be an image of one or more people and text

БНХАУ-ын Шаньси мужийн Сиань хотод зохион байгуулж буй "ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН НАЙРАМДАЛТ ХОТУУДЫН БАГА ХУРАЛ-2026" хоёр дахь өдрөө амжилттай үргэлжилж байна.

Дэлхийн 60 гаруй улсын 250 орчим аймаг, хотын 700 гаруй төлөөлөл оролцож буй арга хэмжээний үеэр ОУ-ын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан зарим улсын аймаг, хотод шагнал гардуулсан байна. 

May be an image of one or more people

Ховд аймаг БНХАУ-ын Засгийн газрын бүртгэлтэй Гадаад улс орнуудтай найрамдалт харилцааг хөгжүүлэх ардын нийгэмлэгээс олгож буй энэхүү хүндтэй шагнал хүртсэн 40 аймаг, хотын нэгээр шалгарчээ. 

БНХАУ-ын ШУӨЗОрны Цонж аймагтай сүүлийн 10 жил нийгэм, эдийн засаг, ХАА, худалдаа, үйлчилгээ зэрэг олон салбарт хамтран ажиллаж ирсэн. Хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж, байнгын харилцааны механизм бүрдэн, бодит үр дүнд чиглэсэн олон ажил нь талуудын эдийн засаг, хамтын ажиллагаанд чухал түлхэц өгч байгааг ийнхүү үнэлсэн байна.

May be an image of text

Тэгвэл тус арга хэмжээнд оролцсон хоёр аймгийн нэг Дорноговь аймаг Өвөрмонголын ӨЗОрны Богот аймагтай "ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ" байгуулж гадаад харилцаандаа нэгэн шинэ хуудас нэмжээ.

May be an image of text

Гэрэл зурагт:Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа БНХАУ-ын ШУӨЗОрны Цонж аймгийн Намын хорооны байнгын гишүүн Жалинь Казахбай болон албаны бусад төлөөллийн хамтаар-БНХАУ-ын Шаньси мужийн Сиань хот-2026.10.22  

No photo description available.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ