2026 оны 10-р сарын 26-наас 11-р сарын 04-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 30-нд Алтайн өвөр говь болон Уулархаг нутгаар, 30-31-нд шилжих шөнө болон 31-нд Их нууруудын хотгороор, 11-р сарын 04-нд зарим газраар нойтон цас, цас орно.
Салхи: 28-нд Уулархаг нутгаар, 29,30,11-р сарын 04-нд зарим газраар секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд ихэнх нутгаар секундэд 4-9 метр.
Агаарын температур: 28,29,30-нд нийт нутгаар бага зэрэг дулаарч, Уулархаг нутгаар шөнөдөө -6...-11 градус хүйтэн, өдөртөө -2 градус хүйтнээс +3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2...-7 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус дулаан байна. Бусад хугацаанд нийт нутгаар бага зэрэг хүйтэрч, Уулархаг нутгаар шөнөдөө -9...-14 градус, өдөртөө -1..-6 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө -2 градус хүйтнээс +3 градус дулаан байна гэж мэдээллээ.