Ховд аймагт ASDIP төсөл хэрэгжиж байна

May be an image of one or more people and text

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк, Европын Холбоо, Европын хөрөнгө оруулалтын банк болон Уур амьсгалын ногоон сангийн хамтран хэрэгжүүлж буй “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр” (ASDIP)-ийн I үе шат Ховд, Увс, Баян-Өлгий аймагт хэрэгжиж байна.

May be an image of one or more people

Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгч Жонг Жүхён, Хот байгуулалтын тэргүүлэх мэргэжилтэн М.Раушанбек, Уур амьсгалын өөрчлөлтийн мэргэжилтэн Ц.Энх-Амгалан, Төслийн шинжээч Б.Батжаргал, Эдийн засаг, хөгжлийн яамны Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн төслийн зохицуулагч М.Энх-Амар, Дэд бүтцийн асуудал хариуцсан дэд зохицуулагч Б.Амар, Мал аж ахуйн асуудал хариуцсан шинжээч Б.Ванчиндорж нар Ховд аймагт ажиллаж байна.

May be an image of one or more people and text

Ажлын хүрээнд өнөөдөр /2026.10.29/ аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр, Засаг дарга М.Амарсанаа болон холбогдох бусад байгууллагын удирдлага, төрийн байгууллагын төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа. 

May be an image of one or more people and text

Энэ үеэр төслийн хүрээнд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын ажлын бэлтгэл, орон нутагт тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцов. 

Мөн төсөл хэрэгжих байршлуудтай танилцаж, одоо ашиглагдаж буй барилга байгууламж, дэд бүтцийн нөхцөл байдалд газар дээр нь үнэлэлт хийв.
 
No photo description available.

ASDIP төслийн хүрээнд Ховд аймагт дараах дэд бүтцийн ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үүнд:

🔹 Цэвэрлэх байгууламж шинээр барих;
🔹 Дулааны шугам сүлжээ, дулаан дамжуулах төвийн бүтээн байгуулалт;
🔹 Үерийн хамгаалалтын барилга байгууламж барих;
🔹 Бичигт, Баатархайрхан багийн авто замын ажил;
🔹 Барилгын дулаан тусгаарлалтыг сайжруулах;
🔹 Төвлөрсөн хогийн цэгийн ландфилл цогцолбор байгуулах;
🔹 Гэр хорооллын холбооны шугам сүлжээг шинэчлэх;
🔹 “Шинэ Ховд” үйлдвэр, технологийн паркийн ариутгах татуургын шугам сүлжээ;
🔹 Цахилгаан хангамжийг шинэчлэх, аймгийн төвийн 6 кВ-ын шугам болон 35/6 кВ, 6/0.4 кВ-ын дэд станцуудыг 10 кВ-ын хүчдэлийн түвшинд шилжүүлэх зэрэг ажлууд багтаж байна.

May be an image of one or more people and text

Ховд аймагт дэд бүтцийн эдгээр бүтээн байгуулалтын  ажлуудад 100 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээс гадна Хөдөө аж ахуй, бэлчээрийн менежментийг сайжруулах чиглэлд 40 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж Бүсийн ногоон, хүртээмжтэй хөдөө, аж ахуйн бизнесийн сан /GIRAF/-гаар дамжуулан малчид хоршоо, аж ахуйн нэгжүүдэд зээл олгогдохоор төлөвлөгдөж байгаа. 

May be an image of text

Энэ нь Ховд аймгийн инженерийн дэд бүтцийн хүртээмж, найдвартай ажиллагааг сайжруулах, байгаль орчинд ээлтэй ногоон хөгжлийг дэмжих, малчид, иргэдийн амьдрах орчныг сайжруулах, малчид, хоршоо, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжиж тэдний орлогыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм.

May be an image of one or more people

May be an image of one or more people

No photo description available.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ