Энэ сарын 09-нөөс нийт нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна


May be an image of mountain and arctic

       2024 оны 02-р сарын 05-наас 02-р сарын 12-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

Хур тунадас: 09,11-нд Алтайн өвөр говь болон уулархаг нутгаар бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи: 09,10,11-нд зарим газраар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд нийт нутгаар баруунаас секундэд 3-8 метр.

Агаарын температур: Алтайн өвөр говиор шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -6...-11 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -16...-21 градус хүйтэн байна. 09-нээс нийт нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ