-Аргын тооллын 4 сарын 29. Даваа (Сумьяа) гараг (2024)

May be an image of text

-Аргын тооллын 4 сарын 29. Даваа (Сумьяа) гараг (2024)
-Билгийн тооллын 21, харагчин гахай, мэнгэ 8 цагаан, суудал хий, суулга-19 од, рашаан барилдлагатай өдөр. Хутганы ир. Үхэр, могой, тахиа жилтнээ хийморь буулттай.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:37-20:02.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс бүү засуул өвчин тусах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Туулай, хонь, гахай, нохойжилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд цээж, хавирга, зүрхэнд, гэрийн сүлдтуурга, хананд орших болой.
-Эм хүмүүн, нохой жилтний сүлд гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: хиншүү, бузар, тээрэм босгох, андгай тавих, чуулах, бэрийн үйл, газар малтах, мод таслах, худаг шуудуу малтах, үс засуулах, малын үс, ноос хяргах, эхэлж ном сонсох, нүүдэл хийх, замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, мал гаргах, өмнө зүгт явахад муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
-Зурхайч Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ