Урлаг, Спорт

“Байт харваа”-ны бага нас, өсвөр үеийн Баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээнд 50 гаруй тамирчид оролцож байна

“Байт харваа”-ны бага нас, өсвөр үеийн Баруун бүсийн аварга шалгаруулах заалны анхдугаар тэмцээн Ховд аймагт болж байна. Тэмцээнд:Батгэрэл дасгалжуулагчтай Баян-Өлгий аймгийн “Тод баруун Алтай” клуб,Мөнх-Эрдэнэ дасгалжуулагчтай Баянхонгор аймгийн БТСГ-ын дэргэдэх “Цэц мэргэн” клуб,Нармандах дасгалжуулагчтай Увс аймгийн “Чандмань” клуб, Билгүүн дасгалжуулагчтай Ховд аймгийн “Залуурт сум” клубийн  50 гаруй тамирчид оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байгаа юм.&n
4/2/2024

ХОВД АЙМАГ:"ЭВ НЭГДЭЛ СПОРТООР МАНЛАЙЛЪЯ" нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх есөн сарын аян эхлүүллээ

Монгол улсад биеийн тамир спортын салбар үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд Ховд Аймгийн Залуучуудын Холбооноос санаачлан аймгийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир спортын газартай хамтран "ЭВ НЭГДЭЛ СПОРТООР МАНЛАЙЛЪЯ" нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх аян эхлүүлж байна. Аймгийн Засаг дарга Энхбатын Болормаагийн ивээл дор зохион байгуулж буй энэхүү аяны нээлт өнөөдөр /2024.03.21/ аймгийн төв талбайд боллоо. Нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Э.Болормаа тэр
3/21/2024

Ховдын уулчид Африк болон Өмнөд Америк тивийн ноён оргилд “нутгийн туг”-аа мандууллаа

Хан Жаргалант хайрхны нэрээр овоглодог “Жаргалант” уулчдын клубийн таван уулчин дэлхийн хоёр ч ноён оргилд амжилттай авиралт хийлээ. Тодруулбал,Уулын спортын мастер С.Ганхүү ахлагчтай баг 2023 оны 12 дугаар сарын 24-нд эх орноосоо мордож  сүүлийн нэг сарын хугацаанд Африк тивийн ноён оргил болох Танзани улсад байрлах Килиманжаро /ДТД-5895м өндөр/ дараагаар нь буюу энэ сарын 17-нд Өмнөд Америк тивийн ноён оргил болох Аргентин улсад байрлах Аконкагуа /ДТД-6961м өндөр/ оргилд тус тус амжилттай
1/22/2024

"Соёл-Утга зохиолын баруун бүсийн чуулган"-ыг гуравдугаар сард зохион байгуулахаар бэлтгэл хангаж байна

Ховд аймаг энэ сард Соёл-Утга зохиолын баруун бүсийн чуулган зохион байгуулахаар төлөвлөж байсан. Уг чуулганы хугацааг энэ удаа өөрчилж, 2024 оны гуравдугаар сард болгожээ. Одоогоор чуулганы бэлтгэл ажил үргэлжилж байна.Чуулганд баруун бүсийн зургаан аймаг болох Ховд, Увс,  Завхан,  Баян-Өлгий,  Говь-Алтай,  Баян хонгор аймгийн зохиолч, яруу найрагч, соёлын салбар байгууллагын ажилтнуудын төлөөллийг оролцуулах аж.Чуулганы хүрээнд бүс нутаг дахь оюуны соёлын болон утга, уран з
1/6/2024

Спортын салбарын 2023 оны шилдгүүд тодорлоо

Спортын салбарын шилдгүүдийг шалгаруулах “МӨНГӨН АРСЛАН-2023” ёслолын арга хэмжээ боллоо.  Арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Э.Болормаа, Засаг даргын орлогч Х.Батболд, аймгийн БТСГ-ын дарга, ОУ-ын хэмжээний мастер Ч.Түмэндэмбэрэл нарын албаны төлөөлөл оролцож баяр хүргэн шилдэг тамирчид, баг хамт олны хүндтэй шагналыг гардуулж баяр хүргэлээ. Шилдэг тамирчдыг уламжлалын дагуу найман номинациар шалгаруулсан байна. Тухайлбал,Шилдэг эрэгтэй тамирчнаар:Б
12/22/2023

Ховд аймгийн Соёл, урлагийн газар "Хос бичигтэн байгууллага"-аар шалгарчээ

Соёлын яамнаас 21 аймгийн Соёл, урлагийн газар, харьяа байгууллагуудын дунд "Хос бичигтэн байгууллага" шалгаруулах уралдаан зарласан. Хос бичгээр албан хэргээ хөтлөх ажлыг амжилттай туршиж, үндэсний бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдын эх хэлний боловсролыг дээшлүүлэхэд идэвх санаачилга гарган, үр дүнтэй ажилласан амжилтаараа Ховд аймгийн Соёл, урлагийн газар нэгдүгээр байр эзэлж 3.000.000 төгрөгөөр шагнал хүртлээ.
12/20/2023

ХОВД АЙМАГ: ХДТ-ын хөгжимчид "ЦӨӨХҮҮЛ ХӨГЖИМЧДИЙН УЛСЫН 2-Р УРАЛДААН"-нд гуравдугаар байр эзэлжээ

Энэ оны 11 дүгээр сарын 23-25-ны өдрүүдэд МОНГОЛ УЛСЫН УГЗ Ш.АЮУШИЙН НЭРЭМЖИТ "ЦӨӨХҮҮЛ ХӨГЖИМЧДИЙН УЛСЫН 2-Р УРАЛДААН" Өмнөговь аймагт боллоо. Уралдаанд Төрийн шагналт, Ардын жүжигчин Ж.Чулууны нэрэмжит Алтан гадас одонт Ховд аймгийн Хөгжимт Драмын Театрын Ардын жүжигчин М.Яасайн нэрэмжит Хөгжим ангийн хөгжимчид  гуравдугаар байр эзэлжээ.
11/26/2023

ХОВД АЙМАГ:Улс тунхагласны баярт зориулсан үндэсний бөхийн барилдаанд аймгийн арслан Ш.Мөнх-Од түрүүлжээ

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-нд Анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхагласны баярыг тэмдэглэдэг. Улс тунхагласны 99 жилийн ойн баярт зориулсан үндэсний бөхийн барилдааныг өчигдөр /2023.11.25/ аймгийн Спортын төв ордонд зохион байгуулав.Барилдаанд аймаг, сумын цолтой 32 бөх зодоглосноос аймгийн арслан Ш.Мөнх-Од түрүүлж, аймгийн начин, Ш.Эркинбек үзүүрлэлээ. Харин шөвөгт Мянгад сумын харьяат, аймгийн заан Л.Сайханбилэг, Үенч сумын харьяат сумын заан Б.Энхбаяр на
11/26/2023

Дөрвөн зуу гаруй өвлөн уламжлагчдыг хамруулсан "УРТЫН ДУУНЫ УРАЛДААН" эхэллээ

“Жангар” цайны замын соёлын өвийн наадмаар зохион байгуулж буй нэг арга хэмжээний нэг нь Уртын дууны уралдаан юм. Өнөөдөр /2023.09.27/ эхэлсэн Уртын дууны уралдаанд 17 сумаас нийт 19 баг оролцож байна. Баг тус бүр насанд хүрэгчид 10, өсвөр насны 10 нийт 20 хүний бүрэлдэхүүнтэй. Өөрөөр хэлбэл 405 өвлөн уламжлагчид удирдамжид заасан төрлөөр өрсөлдөж байна.  Энэ удаагийн уралдааныг УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд С.Бямбацогтын ивээл дор "Алтайн шуранхай" нэртэйгээр явуулж байна.Урал
9/27/2023

"U16 Өсвөрийн Улсын аварга" шалгаруулах тэмцээнд Ховд аймгаас 30 гаруй тамирчид оролцов

🏐Монголын волейболын холбооны нэрэмжит "U16 Өсвөрийн Улсын аварга шалгаруулах тэмцээн" есөн өдрийн турш Улаанбаатар хотод боллоо. Тус тэмцээнд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн нийт 2000 гаруй өсвөр насны тамирчид, багш дасгалжуулагчид оролцжээ. Ховд аймгаас Ховд “Медальд хөтлөх зам клуб”, “Ховд Оюу Клуб”-ын “Ховд-Халзан бүрэгтэй” эрэгтэй, эмэгтэй нийт гурван багийн 35 тамирчид амжилттай оролцсон байна. Эрэгтэй баг тамирчид 87 багаас долоон хожил хоёр хожигдолтой 12-р байр эзэлс
9/26/2023
Ховдын мэдээ