“Аймгийн Засаг даргын нэрэмжит тэтгэлэг”-ийг 40 оюутан авав

May be an image of 7 people, speaker, dais and text

Аймгийн Засаг дарга Э.Болормаа сурагч, оюутан залуусын боловсролын асуудалд онцгой анхаарч ажилладаг. 
Үүний нэг нь 2023-2024 оны хичээлийн жилээс эхлэн Монгол улсын их сургуулийн Баруун бүсийн сургуульд эрэлттэй мэргэжлээр амжилттай суралцаж буй Ховд аймгийн харьяат оюутнуудад “Аймгийн Засаг даргын нэрэмжит тэтгэлэг” олгохоор шийдвэрлэсэн явдал юм. Нийт 80 оюутанд 80 сая төгрөгийн тэтгэлэг олгоно.  

May be an image of 6 people and text

Энэ хүрээнд 2024 оны 2-р улирлын тэтгэлэгт тэнцсэн 40 оюутанд “Аймгийн Засаг даргын нэрэмжит тэтгэлэг” гардуулах үйл ажиллагаа энэ сарын 26-ны өдөр боллоо. 

May be an image of ‎14 people and ‎text that says '‎cyPr HH XAMZULH ILIH OHOO مماد 7XHL 2 CULA XOBA AйmrиЙH 3ACAr AAPrblH H3P3 3P3MЖИT CyPrAЛTblH T3Tr3Л3r ा TDTTDJ 202/19 1 AЛeH MameMam!K CDUAUK XOI, MOH2ON 00 a XO, Lit ILUCK メこ ソi 4. L IH 2 1.04‎'‎‎

Элсэлтийн ерөнхий шалгалтад хамгийн өндөр оноо авч МУИС-ийн Баруун бүсийн сургуульд элссэн 1-р дамжааны 12 оюутан, Математик, Физик, Хими, Гадаад хэл, Монгол хэл, Бага ангийн багш мэргэжлээр хамгийн өндөр голч оноотой суралцаж буй аймгийн 16 сум, Жаргалант сумын 12 баг тус бүрээс нэг нэг суралцагчдад нэг сая төгрөгийн “Батламж” гардууллаа.  

May be an image of 17 people, dais and text

Засаг дарга Э.Болормаа Монгол улсын их сургуулийн Баруун бүсийн сургуулийн 1500 гаруй суралцагчдын дундаас өөрийн мэдлэг ур чадвараараа шалгарсан шилдэг оюутнуудад баяр хүргэж, сурлага урлаг спортын амжилт хүслээ.

May be an image of 5 people, dais and text

May be an image of 13 people and text
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ