Ихэнх хугацаанд салхи, шороон шуургатай, 24-нээс 27-ны өдрүүдэд сэрүүхэн байна

No photo description available.

2024 оны 04-р сарын 22-ноос 04-р сарын 29-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

/Ихэнх хугацаанд салхи, шороон шуургатай, 24-нээс 27-ны өдрүүдэд сэрүүхэн байна./

Хур тунадас: 24-нд нутгийн хойд хэсгээр, 25,26-нд зарим газраар, 27-нд нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн хур тунадас орно.

Салхи: 22,25,26-нд зарим газраар секундэд 7-12 метр, 23,24-нд ихэнх нутгаар секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 13-15 метр, Алтайн салбар уулсаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд нийт нутгаар секундэд 4-9 метр.

Агаарын температур: Нийт нутгаар шөнөдөө 0...+5 градус дулаан, өдөртөө Уулархаг нутгаар +10...+15 градус дулаан, бусад нутгаар +16...+21 байна. 24-нөөс нийт нутгаар сэрүүсч шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө Алтайн өвөр говиор +9...+14 градус, бусад нутгаар +4...+9 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ