1997 оны төгсөгчдийн нэрэмжит “Оюунлаг ирээдүй” VI олимпиад болов

May be an image of 8 people and text

Ховд аймгийн 1997 оны төгсөгчдийн холбоо 2014 онд үүсэн байгуулагдсан байдаг. 
Төгсөлтийнхөө 20 жилийн ойг угтан 1997 оны төгсөгчдийн “9779” клубээс 2016 онд "Оюунлаг ирээдүй" сэдэвт математикийн олимпиадыг анхлан зохион байгуулж байсан. 
Тэгвэл “Оюунлаг ирээдүй” VI олимпиадыг гуравдугаар сарын 31-ний өдөр Цаст-Алтай цогцолбор сургуулийг түшиглэн зохион байгууллаа. 

May be an image of 5 people

Тус олимпиад нь зөвхөн математикийн хичээлээр явагддаг байсан бол энэ жилээс Англи хэл, Физикийн хичээлийг нэмж оруулснаараа онцлог байв. 
Олимпиадад Ховд аймгийн төв Жаргалант сумын ЕБ-ын долоон сургуулийн болон хөдөөгийн 16 сумын ЕБС-ийн 10-12-р ангийн давхардсан тоогоор 430 сурагч оролцож, мэдлэг оюунаа уралдууллаа. 

May be an image of 10 people and people studying

Олимпиадыг зохион байгуулагчдын зүгээс хичээл тус бүрд эхний гурван байрыг шалгаруулж, шагнаж урамшуулсан юм. 
Өмнөх жилүүдэд олимпиадын шагналт байранд шалгарсан сурагчдыг бэлтгэсэн багш нарыг олимпиадын нэгдсэн төсвөөс урамшуулдаг байсан. 
Тэгвэл хүүхдийн төлөөх энэхүү ажлыг аймгийн Засаг дарга Э.Болормаа дэмжин бэлтгэсэн сурагч нь энэ жилийн олимпиадад амжилттай оролцсон багш нарыг Засаг даргын нөөц сангаас урамшуулж бодит дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан юм.

May be an image of 8 people and text

May be an image of 7 people and text

May be an image of 6 people and text

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ