Энэ сарын 16,17-нд Алтайн өвөр говь болон уулархаг нутгаар бага зэргийн цас орно

уул, манан ба тэнгэрийн хаяа нарын зураг байж магад

2024 оны 02-р сарын 12-ноос 02-р сарын 19-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас:16,17-нд Алтайн өвөр говь болон уулархаг нутгаар бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи:15-нд Алтайн салбар уулсаар, 16-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Бусад хугацаанд нийт нутгаар баруунаас секундэд 3-8 метр.

Агаарын температур:Ихэнх нутгаар шөнөдөө -16...-21 градус, өдөртөө -3...-8 градус хүйтэн байна. 17-ноос нийт нутгаар хүйтэрч шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -6...-11 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -16...-21 градус хүйтэн байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ