-Аргын тооллын 1 сарын 10. Даваа (Сумьяа ) гараг (2022)



-Аргын тооллын 1 сарын 10. Даваа (Сумьяа ) гараг (2022)
-Билгийн тооллын шинийн 8, харагчин гахай, шийдэм-0 од, суудал хий, мэнгэ 2 хар, үл зохилдохын барилдлагатай өдөр. Үхэр, могой, тахиа жилтнээ хийморийн буулттай.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:39-17:19.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хүний сүлд бөөр, хөмхийд, гэрийн сүлд өрх, цонхонд орших болой.
-Үс засуулахад нас уртасна сайн. Гэвч могой, луу жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Туулай, хонь, гахай, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой жилтнээ сөрөг муу.
-Аливаа бодсон санасан ажил үйл ном ёсоороо бүтэх маш сайн. Харин бэрийн үйл, мод таслах, газар малтах, худаг шуудуу малтах, эхэлж ном сонсох, хол замд гарах, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, өмнө зүгт явах, газар тариалангийн үйл, хувцас эсгэхэд муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар. утас: 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ