"Боловсрол, сэтгэл судлалын орчин үеийн асуудлууд" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо

May be an image of 4 people, people studying and text

"Боловсрол, сэтгэл судлалын орчин үеийн асуудлууд"
сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг цахим болон танхим хосолсон хэлбэрээр зохион байгууллаа.  
Аймгийн Засаг даргын Тамгын газар, МУБИС-ийн Багшийн хөгжил, сургалт судалгааны хүрээлэнгийн Хүүхдийн хөгжлийг дэмжих сектор, МУИС-ийн Баруун бүсийн сургуулийн Боловсрол судлалын тэнхим хамтран зохион байгуулсан уг эрдэм шинжилгээний хуралд  гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид, багш, оюутнууд өргөнөөр оролцсон юм. 

May be an image of 7 people and text

Олон улсын энэхүү эрдэм шинжилгээний хурлын зорилго нь улс, бүс орон нутгийн боловсрол, сэтгэл судлалын тулгамдсан асуудлуудыг тодорхойлох, шийдвэрлэх гарц, арга замыг хайх, салбарын судлаачдыг дэмжих, судалгааны ажлын туршлага солилцох, үр дүнг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд чиглэгдэж байв.  

May be an image of 9 people and text

Энэ үеэр боловсрол, сэтгэл судлалын асуудлууд, сургалтын арга зүй, хүүхдийн хөгжлийн үнэлгээ, жендер, тэгш оролцоо, өв соёл  зэрэг өргөн хүрээг хамарсан сонирхолтой асуудлуудыг хөндсөн 50 гаруй илтгэл хэлэлцүүлэв.

May be an image of 5 people

May be an image of 10 people, dais and text

May be an image of 1 person, studying and text
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ