-Аргын тооллын 4 сарын 20. Бямба (Санчир) гараг (2024)

May be an image of text

-Аргын тооллын 4 сарын 20. Бямба (Санчир) гараг (2024)
-Билгийн тооллын шинийн 12, хөх бар, мэнгэ 8 цагаан, суудал мод, харцага-11 од, үл тохирох барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:53-19:49.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс бүү засуул өвчин эмгэг тусахтул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Нохой, морь, бар, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд нүд, алга, үсний завсарт, гэрийн сүлдзуух, пийшинд орших болой.
-Нялхас хүүхэд, үхэр жилтний сүлд гараг, гахай, хулгана жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: хиншүү, бузар, мод таслах, тангараг тавих, амраг садан бололцох, багш шавь барилдах, цацал өргөх, эм найруулах, бурхан сахиус тахих, ном эхлэн заалгах, худаг малтах, үс засуулах, замд гарах, малын үс, ноос хяргах, хүнийг ханаж, төнөх, хурим хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, нүүдэл хийх, морь уралдуулж эхлэх, мал хөнгөлөх, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, бэрийн үйл муу.Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
-Зурхайч Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ